Сандра Баллок дахин хүүхэд өргөж авчээ

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Сандра Баллок дахин хүүхэд өргөж авчээ

“Оскар”-ын шагналт жүжигчин Сандра Баллок асрамжийн газраас Лайла нэртэй охин үрчилж авчээ.  Жүжигчин өмнө нь 2010 онд Луис нэртэй хүү өргөж авсан нь одоо 5 нас хүрч байгаа юм байна. Охиныг үрчилж авах бичиг цаасны ажилд багагүй хугацаа зарцуулсны эцэст охиныг өргөж авчээ. Сандра зөв цагт, зөв хүүхэд өргөж авсан гэж баяртай байгаа гэнэ. Тэрбээр мотоцикль угсрагч, “Monster Garage” телевизийн шоуны хөтлөгч Жесси Жеймстэй гэрлэж байсан ч урвалтаас болж салсан билээ. Гэрлэлт нь бүтэлгүйтсэн Сандра Луис хүүг үрчлэн авч, өөрийн гэр бүлтэй болсон юм. Хүүхэд хайрлахад хаана төрсөн, ямар ДНХ-тэй байх нь хамаагүй гэж үздэг хүмүүс олон байдаг. Холливуудын жүжигчин Анжелина Жоли Камбож, Вьетнам, мөн Этиопоос хүүхэд үрчилж авч байсан бол жүжигчин Эван МакГрегор Монголоос Жамьян нэртэй охиныг үрчилж авч байжээ.

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж