Эрүүгийн хуулийг хэлэлцэж эхэллээ

2015 оны 12 сарын 3

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлээд байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд торгуулийн дээд хэмжээг 13 тэрбум төгрөгөөр тогтоосон байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг эсэргүүцэж зөвшилцөлд хүрснээр торгуулийн дээд хэмжээг 800 сая төгрөг болгон бууруулсан юм.

Гэвч тус бүлэг торгуулийг нэгжээр тооцохоор тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймээс Эрүүгийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

УИХ Эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэж эхлэхийн өмнө Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна