&#34Оддын дайн&#34-ы эд зүйлсийн цуглуулгыг цахимаар худалдана

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

&#34Оддын дайн&#34-ы эд зүйлсийн цуглуулгыг цахимаар худалдана

Сансар огторгуйн хачирхалтай үйл явдлуудыг зөгнөдөг "Оддын дайн" цувралд ашигласан эд материалын цуглуулгыг цахимаар худалдах гэж байна. Цахим дуудлага худалдааг Сотебайс дуудлага худалдааны хамт олон зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 11 гэхэд Сотебайсын зохион байгуулж буй цахим дуудлага худалдаа эхэлнэ. Оддын дайн кинонд ашигласан ховор цуглуулгуудын зуун доллараас эхэлж 35,000 доллар хүртэл байгаа юм.

Уг цуглуулгыг Японы дизайнер Ни-Го бүрдүүлсэн байна. Киноны гол дүрийн баатруудын нэг Люк Скайволкерын ашигладаг 2 талтай лазер сэлмийг 12-18 мянган доллараар худалдахаар зэхэж байгаа юм.

Энэ дашрамд дурдахад Оддын дайн киноны дараагийн шинэ цуврал The Force Awakens энэ сард нээлтээ хийх гэж байна.

Эх сурвалж: ubs.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж