АН сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

АН сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн үү?

“ТҮЦ машин нэвтрүүлж төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон гавьяа хэнийх вэ?”, “Аймгийн төвүүдийг засмалаар холбосон гавьяа хэнийх вэ?” гэсэн сурталчилгааны самбар өнөөдрөөс олны нэрлэж заншсанаар III-IV дүгээр хорооллын гудамжуудад байршиж олны хараа булааж эхэллээ. Дээрх өгүүлбэрүүд хэнийг магтан дуулж байгаа нь ойлгомжтой л аж. Засгийн эрх барьж буй Ардчилсан нам өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд юу хийснээ олон нийтэд сануулахаар шийдэв үү гэлтэй.

Гэтэл Ардчилсан намын гишүүдийн хэлж буйгаар энэ нь тус намаас хийсэн PR биш аж. Сөрөг хүчний зүгээс ийм юм хийчихэв үү гэдэг хардлага цахим ертөнцөд түгэж байна.

Шинэ он гарахад сонгуулийн сурталчилгаа хийх боломж хязгаарлагдана. Тиймээс эрх баригч хүчнийхэнд харин энэ нь үнэгүй PR болохыг үгүйсгэх аргагүй юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж