АНУ-ын гол гацуурын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

АНУ-ын гол гацуурын нээлт боллоо

Фото: © AP Photo/ Jason DeCrow

 

АНУ-ын Зул сарын гол гацуурын гэрлийг асаан нээх ажиллагаа 83 дахь удаагаа Рокфеллер төвд лхагва гаригийн оройн 20.55 цагт боллоо.

 

Энэ гацуур нь 24 метрийн өндөртэй, 10 тонн орчим жинтэй гэнэ. Түүнийг чимэглэхэд 7,5 ваттын 30 мянган чийдэн, найман км-ын урт утас оржээ. Гурван метрийн голчтой "Сваровски» (Swarovski) компанийн болор од оройг нь чимэв.

 

Тус улсын гол гацуур нь 22 метрээс дутуугүй өндөр 10-20 метрийн өргөнтэй байх ёстой. АНУд ийм хэмжээний модыг ургуулдаг уламжлалтай, байгальд нь тийм гацуур байдаггүй аж.

 

Бүх үзэгчдийг Рокфеллер төвийн орчим багтаахын тулд 48-51-р гудамжаас 5 ба 6-р авенюгийн хоорондын гудамжны хөдөлгөөнүүдийг хаасан байлаа. Энэ жил бороо шивэрч байсан ч ёслолд шүхэртэй ирэхийг зөвшөөрсөнгүй. Ер нь шүхэр, том үүргэвч зэргийг авч явахыг энэ үеэр хориглодог.

 

Гачуурын гэрлийг асаах ёслол дээр Стинг, Жей Блайж, Андреа Бочелли нар болон эмэгтэйчүүдийн бүжгийн эртний хамтлаг The Rockettes зэргийн урлагийн тоглолтууд болжээ.

 

Албан бусаар зул сарын улирал Талархлын өдрийн дараа эхэлсэн байв. Арваннэгдүгээр сарын 27 гэхэд зул сарын захууд нээгдэж, худалдааны төвүүд баярын чимгээ зүүсэн байлаа.

 

Гачуур хотынхныг 2016 оны нэгдүгээр сарын 7 хүртэл баярлуулж байгаа дараа нь түүнийг хөрөөдөн тайрч буны ажил үйлст зориулах ажээ. Өмнө жилүүдэд Рокфеллер төвийн зул сарын гачуурыг өдөр бүр 750 мянга орчим хүмүүс очин сонирхож байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж