Реал Испанийн цомоос хасагдах уу?

2015 оны 12 сарын 3

Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээнийг цувралаа Мадридийн Реал баг зогсоож мэдэхээр болоод байна.

Энэ нь өчигдөр Реалчууд Кадис багтай хийсэн тоглолтондоо талбайд Денис Черышевийг гаргасантай холбоотой юм байна. 1/16-гийн Кадистай хийсэн тоглолт 3:0-ийн харьцаатай Реалын хожлоор өндөрлөсөн. Энэ тоглолтын 66, 70 дах минутанд Иско дубль хийсэн бол анхны гоолыг 3 дахь минутанд Черышев оруулсан юм. Харин Вильярреалаас өнгөрсөн улиралд Реалд шилжин тоглох болсон Оросын тоглогч Черышев нь Барселон багтай хийсэн цомын аварга шалгаруулах тоглолтын явцад шар  хуудсаар торгуулсан юм. Түүний энэ  шар хуудас нь өнгөрсөн жилийн  тоглолтуудын 3 дах торгууль нь байсан юм.

Дүрмээр Оросын тамирчин дараачийн тоглолтыг өнжих ёстой байсан. Энэ нь өчигдөр Кадистай хийсэн тоглолт болж байгаа юм байна. Үүнээс гадна энэ тоглолтын сэлгээнд суусан Борха Майораль нь өсвөрийн  цомын аварга шалгаруулах тэмцээний тоглолтоос хөөгдсөн байсан нь тодорхой болсон юм. Хэрвээ өсвөрийн тэмцээнээс хөөгдсөн бол насанд хүрэгчдийн тоглолт тэмцээнд оролцох эрхгүй байдаг дүрэмтэй. Эдгээр нөхцлүүдээс шалтгаалж Реал баг Испанийн хөлбөмбөгийн цомын тэмцээнээс хасагдаж, тоглолтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болгож байгаа юм байна. Испанийн хөлбөмбөгийн холбоо энэ талаар тун удахгүй шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулана гэлээ.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна