ДМЮ, Баянгол зэрэг хэсгээ тэргүүлсэн багууд хожлоо

2015 оны 12 сарын 3

Футзалын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ сарын 3-12-ны өдрүүдэд футзалын спортын ордонд болж буй УАШТ-д 32 баг өрсөлдөж байна.


Футзалын УАШТ-ий эхний өдрийн тоглолтууд тун сонирхолтойгоор үргэлжилж байна. Та бүхэндээ дахин хэлэхэд нийт 32 баг 8 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм. Хэсгийн тоглолтууд дуусах хүртэл өдөр бүр 08:30 цагаас эхлэн нийт 10 тоглолт явагдаж байна. 

Өнөөдрийн эхний тоглолтонд "Хилчин клуб" өрсөлдөгч "Алтан Бөмбөг" багийг ялж анхны хожлыг байгуулсан бол үүнээс хойш нийт 6 тоглолт явагдаад байна. Өнөөдрийн хоёр дахь тоглолт "UB UNITED" болон ТИТАН багуудын хооронд боллоо. Тус тоглолтонд 5:4-өөр  "UB UNITED" баг хожил байгуулж Хилчин багийн хамтаар хэсгээ тэргүүлж эхэллээ. 

Дараагийн тоглолт Б хэсгийг тэргүүлэн оролцож байгаа "Баянгол ФС" болон "WESTERN" багийн тоглолтоор үргэлжилсэн. Үндсэн цагт 7:1-ээр "Баянгол ФС" хожил байгуулж гараагаа амжилттай эхэллээ. Солилцоогоор "Баянгол ФС" багт хүчин зүтгэж байгаа М.Төгөлдөрийн хувьд мөн анхны гоолоо шинэ багийн нэрийн өмнөөс оруулж чадлаа. Энэ хэсгийн өөр нэгэн тоглолт болох "Мазаалайнууд", Дархан-ТЭЦ багуудын тоглолт 3:1 харьцаатай Мазалайнууд багийн ялалтаар өндөрлөсөн байна. "Мазаалайнууд" багийн хувьд хэсгээс гарах боломжоо ахиулж чадсан бол "Дархан-ТЭЦ" үлдсэн 2 тоглолтоо чанартай үр дүнгээр төгсгөхөөс өөр арга байхгүй болж байна. 

Заалны хөлбөмбөгт тун сайн өрсөлддөг "ДМЮ" тэмцээний эхний өдөр МОН Юнайтед багтай өрсөлдөж 8:3 харьцаатай илүүрхэн буулгаж авлаа. ДМЮ багаас З.Цог-Очир хоёр гоолыг эсрэг багийн хаалганд оруулж тун сайн тоглолтыг үзүүллээ. Өнөөдрийн хамгийн үзүүштэй мөн өрсөлдөөнтэй тоглолт бол "GEPRO FC" ба "FC NOMADS" багуудын тоглолт байлаа. Эхний үед "FC NOMADS" баг 4-2оор илүүрхэн төгсгөөд байсан ч төгсгөлийн үед хаалгандаа 6 гоолыг алдсанаар 8:5 харьцаатай ялагдлаа. 

Хэдхэн мөчийн өмнө "Шарын Гол ФС" баг өөрийн эхний учраа "Хөсөгтөн" багийг 10:2 харьцаатай буулгаж аван гараагаа амжилттай эхлүүллээ. "Шарын Гол" баг мөн өнөөдрийн хамгийн олон гоолыг оруулсан багаар тодорлоо.

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна