Хулгай хийж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь баривчилжээ

2015 оны 12 сарын 3

Улаанбаатар хотын хэмжээнд цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас нийт 4912, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 168, зөрчлийн 1363, Зам тээврийн ослын 440, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 99 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Сүүлийн үед согтуурсан үедээ хулгай гэмт хэрэг үйлдэх тохиодол буурахгүй байна. Тухайлбал, Өчигдөр Баянгол дүүргийн “Голден парк” хотхонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан  цагдаагийн алба хаагчид ...-р байрны гадна зогсоолд байсан “Chevrоlet” автомашины хучлагыг тодорхой оршин суух хаяггүй Э /эр.23н/, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух М /эр.27н/ нар согтуурсан үедээ бүлэглэн хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна.

Мөн тус дүүргийн аравдугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар 10 дугаар байрны гадна зогсоолд байсан “Toyota рrius-20” автомашины толийг Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд суух М /эр.26н/, Баянгол дүүргийн 23 дугаар хороонд суух Б /эр.24н/ нар согтуурсан үедээ бүлэглэн хулгайлсныг үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна.

Ж.ӨӨДЛӨН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна