Золбин муур, нохой устгах ажил хийгдэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.03-нд нийтлэгдсэн

Золбин муур, нохой устгах ажил хийгдэнэ

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан удирдамжийн дагуу золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүлэх нэг сарын аян зарлагдсан билээ.

Аяны хүрээнд энэ сарын 2-5-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 12 байршилд нэгдсэн журмаар золбин нохой, муур устгах ажил хийгдэх юм байна. Дээрх өдрүүдэд Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ийн 12 анчин гарч, 08:00 – 17:00 цагийн хооронд устгалын ажлыг явуулах гэнэ.

Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг тэжээвэр нохой, муураа сул тавихгүй байнга уяатай байлгах, устгуулах нохой муурны байршил, захиалгыг өгч устгуулах талаар анхаарч ажиллахыг уриалжээ.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж