Ази тивийн өсвөрийн шатарчид Улаанбаатарт чуулна

2015 оны 12 сарын 4

Улаанбаатар хотноо ирэх онд Азийн өсвөрийн шатарчид дахин чуулахаар болжээ. Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн ирэх оны 4 дүгээр сарын 5-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болохоор болсон байна. Монголын шатрын холбооноос ийнхүү дахин тивийн өсвөрийн шатарчдын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж байна.

Энэ оны 8 дугаар сарын 19-28-ны өдрүүдэд 16 хүртэлх насны шатрын дэлхийн олимпиад Улаанбаатар хотноо болсон. Энэхүү тэмцээнд дэлхийн 23 орны 35 багийн 160 гаруй шатарчид оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Ираны баг түрүүлж, Энэтхэг, ОХУ-ын баг удаалсан. Тэмцээнийг зохион байгуулагч давуу эрхийн дагаа манай улсаас 10 баг оролцсоноос Завхан баг IX, Монгол-1 X байрт орсон юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна