Нийслэлийн хэмжээнд энэ онд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилууллаа

2015 оны 12 сарын 4

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц гэр хорооллын дундах гэрэлтүүлгийн ашиглалт үйлчилгээг нийт 11 компани хариуцан ажиллаж байна. Энэ онд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, орон сууцны болон гэр хороололд 4500 гэрэлтүүлэг шинээр суурилуулав. Тулга системийн тусламжтайгаар гэрэлтүүлэгт гэмтэл гарсан газруудыг тодорхойлж тухай бүрт засвар үйлчилгээ хийж байгаа юм.

Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс 11-310005 утсаар 2015 оны эхний 11 сарын байдлаар гэрэлтүүлгийн нийт 249 гомдлыг иргэдээс хүлээн авч гэрэлтүүлгийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцдаг компаниудад мэдэгдэж зөрчлийг шуурхай арилгуулан ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна