Турк эмгэнэл илэрхийлэв

2015 оны 12 сарын 4

 

Туркийн гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Оросын “СУ-24” байлдааны онгоцны нисгэгчийн үхэлд эмгэнэл илэрхийлжээ. Мевлют Чавушоглу “Бид амь үрэгдсэн орос нисгэгчийн үхэлд харамсал, эмгэнэл илэрхийлж байна” хэмээжээ. Тэрбээр өчигдөр /XII.3/ Белград хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзсаныхаа дараа ийн мэдэгдсэн аж. Түүнчлэн тэрбээр ОХУ-тай яриа хэлэлцээг нээлттэй байлгах нь чухал хэмээн мэдэгджээ. Турк Оросын онгоцыг буудсанаас хойш анх удаа Гадаад хэргийн сайд нар уулзсан нь энэ юм.

 

Эргэн сануулахад Туркийн арми өнгөрсөн долоо хоногт Сирийн хилийн ойролцоо Оросын байлдааны онгоцыг сөнөөсөн юм. Үүний дараа шүхрээр бууж явсан орос нисгэгчийг Сири дэх туркмен босогчид газраас буудаж хөнөөжээ.

 

ОХУ-ын зүгээс болсон хэрэг явдалд Туркийн талыг уучлалт гуйхыг шаардаж байгаа юм. Гэвч Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ОХУ-аас уучлал гуйхгүй хэмээн мэдэгдсэнээр хоёр орны харилцаа сөргөлцөхөд хүрчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна