Зөрчлийн тухай хуулийн зүйл заалтаар санал хурааж байна

2015 оны 12 сарын 4

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг  эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулахаар болов. Ингэснээр гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Д.Тэрбишдавга: Ан амьтан хамгаалах асуудал Монголд нэн чухал асуудал болоод байна. Сүүлийн үед тарвагыг тусгай хэрэгслээр нүхэн дотроо хаана байгааг нь олж мэдээд алдаг болсон гэсэн. Зарим нь загасыг дэлбэлээд бөөнөөр алж байна. Зээрийг сүргээр нь ажил явагдаж байна. Монголд ан амьтныг алан хядах ажиллагаа явагдаж байна шүү дээ. Энэ тэгээд зөрчил юм у,у гэмт хэрэг юм уу. Амьтан алж байгаа хүн дараа нь хүн ална шүү дээ. Нэгийг албал зөрчил гэж үзье. Нийтээр нь хоморголон хэрцгийгээр алж байгаа юу гэж үзэх юм бэ. Ийм хүмүүсийг хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх юм уу.  Үүнийг зөрчил гэж би лав үзэхгүй байна.

Д.Дорлигжав: Өчигдөр баталсан Эрүүгийн хуульд хууль бусаар ан авлах гээд орчихсон байгаа. Энэ бол зөрчилд хамаарах хэсгүүд нь энд орсон. Таны хэлээд байгаа чинь Эрүүгийн хуульд орсон байгаа.

З.Энхболд: Зөрчил, хэрэг хоёрыг ялгаж болохоор уу?

Ингээд уг саналыг 62 хувиар дэмжлээ.

Р.Амаржаргал: Би бараг хүсэлт гаргаж байна.  Засгийн газрын сайдууд, Ерөнхий сайдуудыг оруулаад кноп даруулмаар байна. Бид нар энд кноп дарах гэж ирсэн биш дээ?

З.Энхболд: Хоёр сайд байна, бусад нь хаана байна. Давхар дээлтэй сайд нарыг танхимд ирүүлье. Р.Амаржаргал гишүүний хэлсэн үнэн ш тээ. Засгийн газрын оруулсан маш чухал хуулийн төслийг хэлэлцэж байхад.

Д.Тэрбишдавга: Тусгай зөвшөөрөлгүй хүн хууль зөрчиж, үнэт чулуу тээвэрлэсэн хадгалсан бол зөрчилд хамруулж байна. Энэ хуулийг гарснаар нинжа нарын үйл ажиллагаа зогсож чадах уу?

З.Энхболд: Зөвшөөрөл аваад бичил уурхай эрхэлж байгаа бол энэ хууль хамаагүй шүү дээ. Чулуу түүмээр байгаа бол зөвшөөрлөө ав гэсэн үг гэв.

Уг хуулийг зүйл заалт бүрээр нь санал хурааж байна. Санал хураалт үргэлжилж байна.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна