Дүүргүүдийн архивын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулна

2015 оны 12 сарын 4

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/451 дүгээр захирамжаар Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт “Дүүргийн архив” буюу орон нутгийн дунд шатны архивыг байгуулж, дүрмийг баталсан юм. Мөн нийслэлийн Засаг даргын 2013 оны А/03 дугаар  захирамжаар  дүүргийн архивыг 4 хүртэл ажилтантай байхаар орон тоог баталсан бөгөөд энэ нь тухайн дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа засаг захиргааны болон орон нутгийн өмчийн оролцоотой байгууллага, хуулийн этгээдийн архивын баримтыг төвлөрүүлэн авч хадгалах, баримтаас лавлагаа хуулбар олгох, нэг цэгийн үйлчилгээг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байгаа юм.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ыг үндэслэн “Дүүргүүдийн архив”-ын удирдлага, холбогдох албан тушаалтнуудын хүрээнд харилцан туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулж, дүүргийн архивын үндсэн үйл ажиллагааны талаарх ойлголт хандлагыг төлөвшүүлж, үйл ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор “ҮЗҮҮЛЭХ АЖИЛ”-ыг 2 дахь удаагаа өнөөдөр зохион байгуулах гэж байна.  Энэ хүрээнд нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын дарга нар, Нийслэлийн Архивын газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон нийслэлийн 9 Дүүргийн архивын мэргэжилтэн , архив, бичиг хэргийн эрхлэгч нар байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологи, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын чиглэлээр авч жүүлэх арга хэмжээний талаар хэлэлцүүлэг өрнүүлж нийслэлийн Архивын газар, дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай цаашдын үйл ажиллагаагаа бэхжүүлэх чиглэлээр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажуулах юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна