Уул уурхайн салбарт 5342 ажлын байр бий болжээ

2015 оны 12 сарын 4

Монголын уул уурхайн салбар 2015 онд цөөнгүй бүтээн байгуулалт өрнөжээ. Энэ онд шинээр 56 уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Тэдний  40 ил уурхай, 3 баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж, улсын комисс хүлээн авчээ. Ингэснээр нийт 5342 ажлын байр шинээр бий болж, төслийн хөрөнгө оруулалтын  хэмжээ 1.2 орчим тэрбум төгрөгт хүрсэн байна.  Харин 13 уурхай, баяжуулах үйлдвэрүүд нь санхүүжилт, зах зээлийн болон дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралт зэрэг бусад асуудлаас шалтгаалан бүрэн ашиглалтад орж амжаагүй байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна