ФИФА-гийн 16 албан тушаалтанд ял тулгав

2015 оны 12 сарын 4

АНУ-ын холбооны прокуророос олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ дахин 16 албан тушаалтанд ял тулгажээ. Олон улсын хөлбөмбөгийн байгууллагыг өнгөрсөн 24 жилийн турш баяжихдаа ашигласан эдгээр сэжигтнүүдэд мөнгө угаасан, айлган сүрдүүлсэн, луйврын сүлжээ, авлигын хэрэгт ял тулгажээ. АНУ-ын холбооны прокуророос нийт 92 хуудас ялласан баримтыг үйлдсэн байна.

Үүний зэрэгцээ Швейцарын цагдаагийн газраас өчигдөр /XII.3/ олон сая ам.долларын авлигын хэрэгт сэжиглэн ФИФА-гийн хоёр албан тушаалтныг баривчилжээ.

Швейцарт өнгөрсөн тавдугаар сард ФИФА-гийн долоон удирдлагыг баривчилснаар хөлбөмбөгийн холбооны хууль бус ажиллагааг олон нийтэд дэлгэсэн юм. ФИФА-гийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Йозеф Блаттер болон Европын хөлбөмбөгийн холбоодын эвслийн (UEFA) тэргүүн Мишель Платини тэргүүтэй 14 удирдлагыг нийт 150 сая ам.долларын авлигын хэрэгт мөрдөн шалгаж байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна