“Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурал болж байна

2015 оны 12 сарын 4

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан “Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр /2015.12.04/ Төрийн ордонд болж байна.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Улсын Их Хурлын гишүүн, Хархорум хотын 795 жилийн ойн комиссын дарга Я.Содбаатар үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, тэртээх XIII зуунаас дэлхийн нийслэл, улс төр, соёл, эдийн засаг, гадаад харилцаа шашны төв гэгдэж ирсэн Их Монгол Улсын нийслэл Хархорум хотыг эзэн Чингис хааны зарлигаар Хархорум хот байгуулагдсны 795 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгийн зөвлөлийн хамт олны санаачилгаар “Хархорум 795” эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, ШУА, Хархорин сумын ИТХ, ЗДТГ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаад баяртай байна. Мөн энэхүү эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирж эрдэм судлалаа танилцуулж, олон сонирхолтой судалгаа, итгэл хэлэлцүүлж байгаа эрдэмтэн судлаачид та бүхэндээ талархал илэрхийлье. Эрдэмтэн судлаачид та бүхний үнэтэй санал, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааг бид бүхэн дараа дараагийн олон ажлынхаа үндэс болгож ажиллана гэдийг онцоллоо.

Хуралд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан оролцож үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, Хархорин сумын төлөөлөгчдөөс гадна эрдэмтэн судлаачид, их сургуулийн багш нар, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна гээд Эртний нийслэл Хархорум хотын талаар мэдээлэл өглөө.

“Хархорум 795” эрдэм шинжилгээний бага хуралд мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү оролцлоо.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр уншиж танилцуулав. Түүнчлэн Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат оролцогчдод хандан үг хэлэв. Тэрээр эн‎‎э бүс нутаг “Орхоны хөндийн соёлын дурсгалт газар”-ын ‎эргэн тойронд байгаль, экологи, соёлын түүхэн хөгжлийн хосгүй өвөрмөц тогтолцоог хадгалсан газар байгаа давуу талтай. Мөн ‎э‎нэ бүс нутгийн амьдрал хоорондоо түүх‎эн уламжлал, залгамж холбоотой, газар зүйн өвөрмөц тогтоц, тогтвортой хөгжлийн орчин харилцан бүрдүүл‎эх өвөрмөц онцлогтой. Давуу талдаа тулгуурлаж т‎энцвэрт хөгжлийн орчинг одооноос тодорхой бодлого төлөвлөгөөтэ‎й бүрдүүл‎эх нь н‎эн чухал байна гэдгийг онцолсон юм.

Эрдэм шинжилгээний бага хурал хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд үдээс өмнөх буюу нэгдүгээр хэсгийн хуралдаанаар “Эртний нийслэл Хархорум хотын түүх, соёл, археологийн дурсгал, хамгаалалтын асуудал” сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдсан.

Үдээс хойших буюу хоёрдугаар хэсгийн хуралдаанаар “Хархорин хотын нийгэм, эдийн засаг, хэтийн хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд хуралдаан үргэлжилнэ.

Мөн энэ үеэр Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд Хархорум хотын 795 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна