Чуулганы хуралдаан завсарлав

2015 оны 12 сарын 4

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийг  эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүд асуулт асууж дууссаны дараа  санал хураалт явуулахаар болов. Хуралдаанаар гишүүдийн илэрхийлсэн байр суурийг тоймлон хүргэж байна. 

Д.Дорлигжав: Ганц бие хүн олон нийтийн газар орилж хашгирвал зөрчил гэнэ. Хүний биед халдах, бусдын эв нэгдлийг эвдэх зэргийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзнэ. Хүний биед хүрэхгүй, хүний вмыг эвдэхгүй ганцаараа орилж хашгираад байвал зөрчил гэж үзээд торгож шийтгэнэ. Хэрвээ энэ хүн төлөх мөнгөгүй бол нийтэд тустай ажил хийлгэх санкцтай.  Харин бөөнөөрөө хашгирч, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуубал, Эрүүгийн хуулиар шийтгэнэ.

Х.Тэмүүжин: Зөрчлийн хуулийн өөрийнх нь нэр дээр албадлын арга хэмжээ гээд дурдаад өгсөн. Албадан эмчилгээнд хамруулна, албадан сургалтад хамруулна. Хэрэв уураа барьж чадахгүй агсам тавиад байвал албадан сургалтад хамруулна. Нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлнэ.  Ханан дээр бохь арилгуулах гээд хүнээ нийгэмших талаасаа маш сайн зохицуулалттай хууль болж байгаа.

З.Энхболд: Илүү нарийвчлалтай болж өгсөн. Нохой нь хуцаад байвал нохойны эзнээс торгууль авна гэсэн үг.

Д.Лүндээжанцан: Монголын хууль тогтоох бодлогоор биеэ үнэлэх бодлогыг хасна гэж байж болохгүй. Өөртөө нь явалдаад мөнгө өгснийг нь торго гэж тэр эмэгтэйчүүд нь хэлж байх юм гэнэ.  Нэг сайт руу орсон Баянгол дүүрэгт гэл үү нэг рестораны дор байнга биеэ үнэлэгчдийг баривчиллаа гэсэн байсан.  Байнга биеэ үнэлэх  чинь зөв юм уу. Худалдаж авсныг шийтгэх ёстой зөв. Хоёр гараа өргөж дэмжиж байгаа. Байнга биеэ, үнэлэгчийг шийтгэхгүй  өнгөрч боломгүй байна. Тиймээс би бол санал гаргагчаас нэрээ хасуулж байна.

З.Энхболд: Биеэ үнэлснийг нь бол шийтгэхгүй. Бодлогын асуудал байна шүү дээ. Саналаа өг л дөө. Дэмжвэл дэмжээд дэмжихгүй бол тэр л биз.

Ингээд 24 дүгээр саналаар санал хурааснаар биеэ, үнэлсэн нь ч, авсан ч шийтгэгдэхээр боллоо.

Д.Тэрбишдавга: Банкны тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа гэж байна. Энэ чинь эрүүгийн хэрэг юм биш үү?

Д.Дорлигжав: Энэ 10 хэдэн шаардлагын дагуу  аль нэг зөвшөөрлийг нь аваагүй банкны үйл ажиллагаа эрхэлсэн бол зөрчил гэж тооцож байгаа. Огт зөвшөөрөл аваагүй банк байгуулбал Эрүүгийн хэрэг гэж үзнэ.

Д.Лүндээжанцан:  Нийгмийн даатгалын төлөхөөс зайлсхийсэн бол их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн, хууль бусаар даатгалын нөхөн төлбөр авах, нягтлан бодох бүртгэлийг зөрчих, татвар төлөхөөс зайлсхийх гэх мэт энэ хэдэн зөрчил дээр Эрхүүгийн хуульд санкц байна уу гэдгийг л асуугаад байгаа юм. Тэнд ажиллаж байсан олон зуун хүний тэтгэвэр авах асуудал хохирох аюултай. Даатгал дээр том, том луйвар гарах вий гэсэн болгоомжлолоос асуугаад байна.

УЕП Г.Эрдэнэбат: Нийгмийн даатгалтай холбоотой эдгээр асуудлыг  Эрүүгийн хуульд тусгагдаагүй . Татварын байгууллага торгууль болгож оногдуулж байгаа явдал. Төлөх ёстой татвараа төлөхгүй гээд зугатааж байгаа тохиолдолд гэмт хэрэг болно.

Ингээд 14.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, гишүүд үдийн завсарлага авлаа.

 Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна