Эко автобусууд үйлчилгээнд явж эхэллээ

2015 оны 12 сарын 4

Нийслэлийн Нийтийн тээврийн хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар авсан 20 эко автобусыг өнөөдрөөс эхлэн  үйлчилгээнд гаргалаа. Уг автобуснуудыг Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийн үйлчилгээнд ажиллуулж байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлийг шинээр нээж 16 автобус 7 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.

Дээрх 2 чиглэлийн үйлчилгээг эхлүүлснээр нийслэл хотын баруун хэсгийн иргэдийн буюу 21 дүгээр хороолол, Содон хороолол, Ханын материал, Улаан чулуут, Их наран гэх зэрэг суурьшлын цэгүүдийн иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Тэрэлж орчмын иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн ХО:4 “Тэрэлж-Налайх-Дүнжингарав худалдааны төв” чиглэлийн замналд өөрчлөлт оруулан ХО:4 “Тэрэлж-Налайх-Баруун 4 зам” болгон тус чиглэлийн үйлчилгээг 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлүүллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна