Талархах сэтгэлийг хөгжүүлэх энгийн зүйлс

2015 оны 12 сарын 4

Талархаж болох зүйлс бидний эргэн тойронд их бий. Бид хааяа ч болов хийж байгаа зүйлсээсээ завсарлага аваад талархах хэрэгтэй. Талархах хандлагыг хөгжүүлэх нь зөвхөн сэтгэлзүйн хандлага, чиглэл биш юм. Энэ нь амьдралын чанартай ч холбоотой. Нэгэн судалгаанаас харвал талархах сэтгэл нь хүмүүсийг уурлаж бухимдсан үед түрэмгий занг нь бууруулдаг байна.

Бид бүхэнд багахан хайр, халамж хэрэгтэй. Талархах сэтгэл нь дотооддоо амар амгалан байх үр дүнтэй аргуудын нэг нь юм. Бид эргэн тойрондоо болж байгаа зүйлсийг зохицуулж чадахгүй ч түүнд үзүүлэх хариу үйлдлээ хянаж чадна. Тэгвэл талархах дадал бол хялбар төдийгүй таныг аз жаргалтай, тайван болгож байдаг зүйл билээ.

Талархахын тулд заавал талархлын өдрийг хүлээх албагүй. Илүү талархалтай байх 14 бүтээлч аргыг дурдая.

  1. Талархал илэрхийлж байгаагүй хүндээ бичгээр захидал илгээ. И-мэйл эсвэл гараар бичсэн захидлаа шуудангаар илгээ.

  2. Талархлын календар хөтөл. Өдөр бүр талархаж явдаг 5 зүйлсээ бичиж, календартаа оруул.

  3. Бүх зүйлийг бэлэг гэж бод. Өглөөний кофе, цайгаа уухдаа бэлэг гэж бод. Инээмсэглэ.

  4. Эрж хайж байгаа бол талархаж явдаг зүйлдээ анхаарал хандуул.

  5. Хийсэн бүх зүйлдээ, өөртөө талархал илэрхийл.

  6. Жижигхэн зүйлд ч тааламжтай ханд. Гараа угааснаа, найз руугаа мессэж илгээхдээ ч таларх.

  7. Толинд хараад “Би чамайг үнэлж байна” эсвэл “Би чамд талархаж байна” гэж хэл.

  8. Таны амьдралыг өөрчилсөн номныхоо зохиолчтой уулз. Талархлаа и-мэйл эсвэл захидлаар талархал илгээ.

  9. Сошиал медиа дээрээ найз руугаа, компани руугаа эсвэл дуртай бүтээгдэхүүнийхээ талаар талархал илэрхийлж, бич.

  10. Гараа зүрхэн дээрээ тавиад бүхий л шаргуу хөдөлмөрт чинь талархаж байна гэж өөртөө хэл.

  11. Итгэж найддаг байгууллага эсвэл буяны байгууллагад цаг хугацаа, мөнгө зарцуул.

  12. Таньд хамгийн сүүлд сэтгэгдэл төрүүлсэн зүйлсээ жагсаа. Таньд сургамж болсон асуудал, хүч сорьсон зүйлсийнхээ талаар бод. Сургамж болсон зүйлд талархалтай ханд.

  13. Эцэг эх, хүүхдүүд рүүгээ ярьж, тэднийг үнэлдэгээ хэл.

  14. Өөрийнхөө эрч хүчинд талархал илэрхийл.

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна