“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” үзэсгэлэнг гаргана

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

“Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” үзэсгэлэнг гаргана

Монгол Улсад Ардчилсан хувьсгал өрнөсний 26 жилийн ой, ардчиллын баярын өдрүүд арванхоёрдугаар сарын 6-10-ны өдрүүдэд тохиож байна. Монгол оронд ардчиллын анхны цуглаан болсон 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны  өдрийг жил бүр Ардчиллын баяр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Мөн 2000 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал Сэргэн Мандлын Намууд нэгдэж өдгөөгийн Ардчилсан намыг байгуулж байсан билээ.

Ардчилсан намын баярын өдрийн хүрээнд “Ардчилсан хувьсгал 25-Бүтээн байгуулалт” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Баганат танхимд болох юм. Гэрэл зургийн үзэсгэлэнг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар, “Гамма” агентлагтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд Ардчилсан намын дарга З.Энхболд, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нар оролцох юм.

Мөн энэ өдөр уламжлал болгон зохион байгуулдаг “Ардчиллын төлөө” снукер биллярдын тэмцээнийг Жаргалан төвд зохион байгуулах юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж