Зам даваагаар зорчих аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэгдэв

2015 оны 12 сарын 4

Сэтгүүлч:
Сүхбаатар

Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна.

- Аймгийн засаг дарга өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөлтэй холбогдуулж Засаг даргын зөвлөл, ИТХ-ын тэргүүлэгчид, Баруун-Урт сумын удирдлага, багийн засаг дарга нарыг оролцуулсан өргөтгөсөн хуралдааныг хийлээ. Аймаг, сумын хэмжээнд тусгай горимоор ажиллах үүрэг чиглэлийг Онцгой байдлын газар болон Баруун-Урт сумын удирдлагуудад өглөө. Аймгийн төвийн дотор зам талбайг хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж цас орсон үед албан байгууллагууд тогтмол цэвэрлэж байх, мөн сумд хоорондын замыг квош болон бусад техникээр тогтмол цэвэрлэх зам даваагаар зорчих аюулгүй байдлыг хангаж ажиллахыг ОБГ-т үүрэг болгосон юм.


 

- Аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит XII-р хуралдаан энэ сарын 4 буюу маргааш болно. Хуралдаанаар Аймгийн Засаг даргын засаглалын 8 жилийн бүрэн эрхийн хугацааны тайлангаа танилцуулна. Аймгийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны Үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны үндсэн чиглэлийн зорилт талаар илтгэлийг Засаг даргын орлогч Д.Хосбаяр танилцуулах юм. Мөн тус хуралдаанаар Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
 

- Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хөдөлмөрийн насны 2400 орчим иргэн байдаг. Эдгээр иргэдээс хөдөлмөрийн хэлтсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 71 иргэн шинээр ажлын байраар хангагджээ.
 

Баруун-Урт сумын ЗДТГ-аас аж ахуй нэгжүүдэд 2, 3-р тойргийн зам дагуух цас цэвэрлэх хуваарыг гаргаж үүний дагуу газрууд цэвэрлэгээгээ хийж байна. Үдээс өмнө авсан мэдээгээр цас цэвэрлэгээний явц 30 гаруй хувьтай байлаа. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд өөрийн хариуцсан хэсгийн 50 метр талбайг цэвэрлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна. Цас орсны дараа байгууллагууд санаачлагаараа цэвэрлэж байхыг холбогдох газраас сануулж байгаа. Мөн энэ жил цас их унаж цагийн байдал хүндрэх төлөв ажиглагдаж байгаа ч аймгийн төв дээр зудлахгүй өвөлжих чиглэлтэй ажиллаж байна.

Эх сурвалж: BBS TV

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна