Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан болно

2015 оны 12 сарын 4

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ. Ирэх ням гаригт сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан болох бол 29-ний өдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.

Ингээд энэ сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг танилцуулья:

XII.06. 12.00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн энэ сарын ээлжит барилдаан. Бүртгэл 10.00 цагаас эхэлнэ.

XII.16         Нийтийн монгол, өсвөр бөхчүүдийн барилдаан.

XII.19. 14.00 цагаас Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн ээлжит барилдаан

XII.20. 14.00 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан.

XII.29. 14.00 цагаас Ерөнхийлөгчийн цомын төлөөх Чансаа өндөр 128 бөхийн барилдаан тус тус болох юм байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна