ХААН Банк 2016 онд олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдаа дэмжих аяны буухиаг эхлүүллээ

2015 оны 12 сарын 4

ХААН Банк 2016 онд Бразил улсын Рио-де-Жанейро хотноо болох Зуны олимпийн 31 дэх наадамд Монгол улсаа төлөөлөн оролцох баг тамирчдыг дэмжихээр “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-д  хандив өгч, аяны буухиаг эхлүүллээ.

Олимпийн хөгжлийн сангаас олимпийн наадамд оролцохоор бэлтгэгдэж байгаа Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл сургуулилт, уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх, тэдэнд туслах санхүүгийн эх үүсвэрийг үндэсний хэмжээнд бүрдүүлэх зорилгоор цом аялуулж эхэлсэн юм. Энэхүү аяныг Монголын Банкын Холбоо дэмжин арилжааны банкуудыг уриалсан бөгөөд спортыг дэмжигч ХААН Банкнаас ийнхүү эхэллээ. 

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цомыг аялах хугацаанд ХААН Банк арилжааны банкууд болон Монголбанкны нийт 100 гаруй ажилтнуудын дунд Волейболын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, эрэгтэй эмэгтэй төрөл тус бүрт шилдэг тоглогчдыг шалгарууллаа.

Мөн ХААН Банк нь жил бүр дотооддоо спортын 8 төрлөөр уралдаан тэмцээн зохион байгуулж нийтийн биеийн тамир болон олимпийн спортын төрлүүдийг системийн хэмжээнд сурталчилан давхардсан тоогоор 2000 орчим ажилтнуудаа хамруулаад байна.  

ХААН Банк спортыг дэмжисээр ирсэн бөгөөд 2015 онд “Монголын тал нутаг” олон улсын марафон гүйлтийн тэмцээн, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн, Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний баг тамирчдыг ивээн тэтгэж хамтран ажилласан билээ.    

2016 оны Зуны олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчиддаа амжилт хүсье. Эх орныхоо төрийн далбааг Бразилийн тэнгэрт олон удаа мандуулах болтугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна