Зөрчлийн хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Зөрчлийн хуулийг баталлаа

УИХ үдээс хойшхи хуралдаанаа цаг сунган үргэлжлүүлж Зөрчлийн тухай хуулийн төслийг баталлаа. Уг хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Хуульд торгуулийг нэгжээр тооцно. Нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцэнэ.

Хууль хэрэгжиж эхэлснээр зөвшөөрөлгүйгээр цахилгаан авч бусдад хохирол учруулсан учирсан хохирлыг төлөхөөс гадна иргэнийг 25 нэгжээр, хуулийн этгээдийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Их дээд сургууль суралцагчид ном шахсан, хуульд заагаагүй нэмэлт төлбөр авсан бол хүнийг 10 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.  

Хүн мал амьтанд хортой судалгаа явуулсан, байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх байдал үүссэнийг холбогдох байгууллагад мэдэгдэж арга хэмжээ авахуулаагүй бол хүнийг 15 нэгжтэй тэнцэх,  хуулийн этгээдэд 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Хүүхэд харах үйлчилгээнд насны хязгаар зөрчиж хамруулсан бол хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Монгол хэлний тухай хуулиар тогтоосон хориглосон заалтыг зөрчсөн бол хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар тус бүр зааж баталлаа.

Мөн дээрх хуулийг дагаж Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аялал жуулчлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгууллагын нууцын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус бүр баталлаа.

Нийтдээ 200 гаруй хуулийн төслөөр нэг бүрчлэн санал хураалгаж баталлаа.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж