Үл таних этгээдүүд Каирын шөнийн клубийг шатаав

2015 оны 12 сарын 4

© AP Photo/ Manu Brabo

 

Баг өмссөн үл танигдах этгээдүүд шатах бодистой лонхнуудаар Каир хотын шөнийн  клубийг  шидлэн шатаажээ. Энэ халдлагаар амь үрэгдэгсдийн тоо 18 болсон бөгөөд хэд хэдэн хүн шархадсан байв хэмээн интернет-портал "аль-Яум ас-Сабиа" мэдээлэв.

 

"Масрави" гэх мэдээний порталд бичсэнээр, "Шахразад" буудлын ойролцоох эль-Нил гудамжинд уг хэрэг гарчээ.

 

Амиа алдагсад ба шархтагсад  тэр хавийнхан бөгөөд ихэнх нь зоогийн газрын ажилтнууд гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна