Төрийн шагналын тухай хуулийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.04-нд нийтлэгдсэн

Төрийн шагналын тухай хуулийн төслийн эцсийн хувилбарыг танилцуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг 2009 оноос үе шаттайгаар эхэлсэн билээ. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 15 тоот захирамжаар байгуулагдсан Төрийн шагналын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг Төрийн шагналын тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна.

Энэхүү хуулийн төсөлд иргэд, олон нийтээс санал авах арга хэмжээг зохион байгуулж байгаа тул хуулийн төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт бичгээр болон chuluunpurev@president.mn цахим хаягаар ирүүлэх боломжтой.

president.mn/content/11922 холбоосоор нэвтэрч хуулийн төсөлтэй танилцана уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж