Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тосгонууд

2015 оны 12 сарын 5

 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй тосгонууд

 

Жинхэнэ аялалын хорхойтнуудад том хотууд, амралтын бүсүүдийн хэтэрхий нэгэн хэвийн үйлчилгээ, хөл хөдөлгөөн нь төвөгтэй болж эхэлсэн гэхэд хэтрүүлэг болохгүй. Гэтэл бурханд мартагдсан хөдөө хээрийн тосгонуудад хамгийн амттай хоол хүнс, байгалийн үзэсгэлэнт газар хангалттай. Таны аялалын сувд нь болохоор 5 үзэсгэлэнтэй тосгоныг та бүхэнд танилцуулъя.

 

1. Эз тосгон, Францын номин эрэг

 

 

Язгууртнуудын хүч чадлаа нөхөх газар болсон Номин эрэг нь нэн түрүүнд л гайхамшигт байгаль, нутгийн гоё сарнай, шинэхэн сам хорхойн зоогоор алдартай.

 

Францын Ривьерын хамгийн гоё тосгон нь Ницца хотоос Монако орох замд байдаг бөгөөд Эз гэсэн нэртэй. Аль дээр үеийн финикчүүд үндэслэсэн гэдэг. Энд диваажингийн гэмээр нутгийн үзэж харах зүйл нь кактусны цэцэрлэг, Цагаан ахан дүүсийн гэмээ наминчилсан Нүгэлтнүүдийн сүм бөгөөд жуулчид очих дуртай.

 

2. Английн Билбери, Глостершир муж

 

 

Глостершир гүнтний аймгийн энэ сууриныг дэлхийн хамгийн тансаг англи тосгон гэж нэрлэдэг. Нутгийн ёс заншлыг сайн мэддэг Уильям Моррис ингэж үзжээ. Колн голын эргийн дагуух нарийнхан гудамж нь уран сайхны бүтээл болсон гүүр, Хувилгаан Мариягийн сүм хүртэл хөтөлнө. Замын дагуу XVII зууны англи байшингууд эгнэжээ.

 

3. Японы Сиракава-Го тосгон

 

 

ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад багтсан Сиракава-Го тосгон нь Гифу мужийн хойд хэсэгт Сокава голын хөндийд байх бөгөөд 60 орчим байшингаас бүрэлдэнэ. Өмнө нь тосгон гадаад ертөнцөөс тусгаарлагдсан,  ямар ч газрын зураг дээр байсангүй. Тосгоныг хүрээлсэн өтгөн ойг туулагдашгүй гэж үздэг байжээ. Өнөөдөр тосгоны «гассхо» стилийн байшингуудыг үзүүлэхээр жуулчдыг автобусаар зөөдөг болсон байна.

 

4. Италийн Баньо Виньони, Тоскана

 

 

Тоскана хязгаарын олон тосгонууд нь агро жуулчлалын бүс нутаг болоод байна. Италийн үзэсгэлэнт мужийн нэрийг сонсохоор тосгонууд нь санаанд бууна. Гэтэл орон нутгийн үржил шимтэй хөрс, рашаанууд нь мөхсөн галт уулын ачаар үүссэн юм. Тийм тосгодын нэг Баньо Виньони (BagnoVignoni) нь түүхэн дурсгал болсон сүм, байгууламжаар хүрээлэгджээ. Энэ нутгийн халуун рашаанууд дэлхийд алдартай. Харин тэнд очсон бол цагаан хоол олохгүй, ер нь жингээ хэдэн кг-аар нэмнэ гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй ажээ.

 

5. Францын Шабли

 

 

Парис хотод усан үзэм нийлүүлэх гол бүс болсон Шабли нь Дижон хотоос  хойд зүгт 100-аад км-ийн зайтай. Өнөөдрийн өтгөн, бага зэргийн хөнгөмсөг, өгөөмөр амттай домогт дарсны гол үйлдвэрлэгч нь Шабли юм. Мужийн тосгод  усан үзэм, чидун жимсний  төгөлүүдийн дунд  байх бөгөөд  тосгоны ямар ч  хашааны айлд гэрийн амтлаг бяслаг, анхилуун дарсны тестинг хийж болно.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна