Тариа хураалт 102 сая тонноос давлаа

2015 оны 12 сарын 5

 

Орос 2015 онд цэвэр жингээр 102-103 сая тонн үр тариа хураалаа гэж Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев Төрийн думд засгийн газрын цагийн мэдээлэлд дурджээ.

 

"Энэ жил ургац  сайн байлаа. Цэвэр жингээрээ 102-103 сая гаруй тонн үр тариа хураалаа" гэж сайд хэлэв. Энэ хэмжээ нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй 30 сая тоннын төвшинд экспортын нөөцийг бүрдүүлж байна гэж сайд үзэв.



Энэ жил ихээхэн хэмжээний улаан буудай, сахарын манжин, ногоо, хөц будаа хурааж чадсан байна. Гахай, шувууны аж ахуйн хөгжүүлсний үндсэн дээр махны үйлдвэрлэл таван хувиар өсчээ.

 

Харин сүү ба сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдсэнгүй. Хувийн гэр ахуйн үйлдвэрлэл гурван хувиар буурсан нь энд сөрөг нөлөөг үзүүлжээ. Тиймээс сүүний аж ахуйд том дэмжлэг хэрэгтэйг сайд хэллээ. Сүүн фермүүдийн шинэчлэлд  төрийн дэмжлэгийг 20-35 хувь хүртэл нэмэгдүүлэх хэрэгтэйг онцлов.

 

Саалийн үнээний тоог нэг сая толгойгоор нэмэгдүүлэх шаардлагатайг сайд онцолсон байна. Одоо Орост зургаан сая тонн сүүний хомсдолтой байгаа аж.

 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна