Исламын улсын байрлалд шинэ цохилтуудыг хийжээ

2015 оны 12 сарын 5

 

Оросын холбооны улсын Агаар, сансрын хүчний онгоцнууд Сирийн нисгэгч нарын хамт “Исламын улс” бүлэглэлийн арав гаруй чухал байгууламжуудыг  устгажээ. Одоо Оросын нисэх хүчний ажиллагаа маш идэвхтэй байгаа гэнэ. Хмеймим нисэхийн баазаас 15 минут тутам онгоцнууд байлдааны нислэгт гарцгааж байна.

 

Өнгөрсөн хоногуудад пулёмет, цэргийн техник дагалдсан нефтийн цуваануудыг мөн хэд хэдэн мужид Ассадын армийн замыг цэвэрлэн хэт даврагчдын бэхлэлт байгууламжуудыг устгажээ.  

 

Түр зуурын эвлэрлийн дэглэм тогтоосон Дамаск хотоос бусад бүх фронтод Оросын дайрагч онгоцнууд ажиллагаа явуулж байна.

 

 Алеппо мужид Исламын улсын сургуулийн лагерийг бүрэн устгав. Хомсын орчим 170 гаруй дайчид бууж өгсөн байна. Одоо Сирийн арми тус орны зүүн ба хойд нутагт давшиж байгаа аж.

 

Эртний Пальмира хотын орчмын уул толгодыг исламын дайчдаас Оросын нисдэг тэрэгнүүд цэвэрлэсний дараа Сирийн цэргийнхэн хотын эргэн тойрны өндөрлөгүүдийг эзлэн эртний хотод дөрөв хүрэхгүй км зайд очлоо. 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна