Зиданы хүү тоглогчийг толгойгоороо мөргөв

2015 оны 12 сарын 5

Лука Зидан

Фото: Petter Arvidson / dpa / Global Look

Мадридын "Реал" багийн залуучуудын багийн хаалгач, Францын шигшээгийн ахлагч асан Зинедин Зиданы хүү Лука "Атлетико" багтай тоглож байх үеэр эсрэг багийн довтлогчийг толгойгоороо мөргөсөн тухай  The Daily Mirror сонинд бичжээ.

Лукагийн мөргөсөн нь бичлэгт буугаагүй ч шүүгч анзаарсан байна. Ингээд бага Зиданд улаан карт өгч талбайгаас хөөжээ.

2006 оны Дэлхийн аваргын шигшээ тоглолтод хаалгачийн эцэг нь Италийн багийн хамгаалагч Марко Матераццийг мөргөн унагаад  мөн л талбайгаас хөөгдөж байсан. Зиданы баг нь торгуулийн цохилтоор 1:1 (3:5) Италийн багт хожигдсон түүхтэй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна