“TOYOTA prius”-ийн хулгайчдыг илрүүлжээ

2015 оны 12 сарын 5

Өнгөрөгч 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер д/ч Д.Энхтайван а/а Н. Пүрэвдорж д/а М.Гантөмөр нар шөнийн 04 цагт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа тус дүүргийн 13 хороонд байрлах 1, 2, 3 дугаар байруудын гадна байсан иргэдийн эзэмшлийн “TOYOTA prius” маркийн долоон автомашины гурвалжин цонхыг хагалж хулгай хийж байсан Т, А, Ц нарыг үйлдэл дээр нь барьж саатуулан холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгсөн байна.

Иймд иргэдийг өөрийн эд хөрөнгөнд сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн газраас анхааруулсан. Мөн сүүлийн үед бага насны болон өсвөр насны хүүхдүүд гэмт хэргийн зөрчилд холбогдож байгаа учир эцэг, эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна