Ирак цэргээ нутгийн хойд хэсгээс гаргахыг Туркаас шаардлаа

2015 оны 12 сарын 5

 

Хайдер аль-Абади

Фото: Rainer Jensen / dpa / Global Look

 

Иракийн хойд нутагт Туркийн цэргийг оруулсан нь тус орны тусгаар тогтнолд харшилж байна гэж Иракийн ерөнхий сайд  Хайдер аль-Абади мэдэгдээд цэргээ нэн даруй татахыг Туркаас шаардлаа.

 

Баасан гаригийн орой Туркийн нэг суман “Исламын улс”-ын эзэлсэн Мосул хотын ойролцоо байрлажээ. Тэднийг хуягт техник дагалдсан байна. Туркийн талын мэдээнд үндэслэн 150 турк цэрэг Иракийн хилээр орж ирсэн тухай BBC News агентлаг мэдээлсэн байна.

 

Мөн мягмар гаригт АНУ-ын тусгай ангийн цэргийн албан хаагчдыг “Исламын улс” бүлгийн эсрэг ажиллагаа явуулахаар илгээж буйгаа АНУ зарласан юм. Иракийн засгийн газар гадаадын тусламжийг хүлээн авна гэхдээ тус орны нутаг дэвсгэрт тусгай ажиллагаа явуулахад Иракийн засгийн газартай зөвшилцсөн байх  ёстой. Багдадын зөвшөөрөлгүй ажиллагааг “түрэмгийлэл” гэж үзнэ гэжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна