Холливудын “гол мафиозо” нас баржээ

2015 оны 12 сарын 5

Роберт Ложа

Фото: Matt Sayles / АР

 

Холливудын жүжигчин  Роберт Ложа энэ бямба гаригт 85 насандаа Лос-Анжелес дэх гэртээ таалал төгсжээ. Ложа 60 гаруй жилийн турш элдэв гэмт хэргийн бүлэглэлийн төлөөлөгч нарын туслах дүрийг бүтээн алдартай болсон юм.
 

Ложа Нью-Йорк хотод 1930 онд Итали цагаачдын гэр бүлд төржээ. Миссурийн их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр дүүргэсэн тэр армид алба хаасны дараа театр, киноны жүжигчин болохоор  шийджээ.

 

“Хэн нэгэн тэнгэрээс намайг хайрладаг” гэсэн нэртэй түүний тоглосон анхны кино 1956 онд дэлгэцнээ гарчээ. “Том бүдүүн чулуу” нэртэй сүүлчийн кино нь 2014 оных байлаа. Сүүлийн жилүүдэд жүжигчин Альцгеймерийн өвчинд нэрвэгдсэн байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна