Г.Шийлэгдамба эмнэлэгт хэвтжээ

2015 оны 12 сарын 5

Өчигдөр үдээс хойш Г.Шийлэгдамбыг П.Н.Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт яаралтай хэвтүүлэн эмчилгээ хийж эхэлсэн гэнэ.

АТГ-аас  Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамбыг өнгөрөгч сарын эхээр баривчилсан. Түүнийг авлига албан тушаалын хэрэгт холбогдуулан цагдан хорьж байгаа юм. Хэргийг шалгах явцад Г.Шийлэгдамбын бие нь муудсан гэх мэдээллийг түүний өмгөөлөгч өгсөн байна. 

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна