Ирэх онд 20 мянган иргэнийг ажилтай болгоно

2015 оны 12 сарын 5

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаанаар нийслэлийн 2015 оны эдийн засаг нийгмийн зорилтыг бүрэн хангалттай биелүүлсэн гэж дүгнэж, 2016 оны эдийн засаг нийгмийн зорилтыг хэлэлцэн баталсан байна. 

Шинээр 15 мянган  ажлын байр бий болгож,  20 мянган  иргэнийг байнгын болон түр  ажлын байраар хангана гэж заажээ.

Ажил, мэргэжилгүй 12 мянган иргэнийг мэргэжлийн болон давтан сургалтад хамруулж, “Гэрээт цэрэг-Ажлын байр“-ны хүрээнд цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг ажлын байраар хангана гэж тусгажээ.

Т.НОМИН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна