Британийн парламентчдад заналхийлэл ирэх болжээ

2015 оны 12 сарын 5

 

Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн байрлалд Британийн онгоцнууд цохилт өгсний дараа олон нийтийн сүлжээгээр парламентын гишүүдэд занал ирэх болсон гэж Лондоны цагдаагийн байгууллагаас мэдээлснийг iTV дамжуулжээ.

 

Нийтийн сүлжээнд парламентын гишүүдийг занаж зүхэх нь их болсныг Цагдаагийн байгууллага мэдэж байгаа ба одоо тэдний үнэлгээг бид хийж байна гэж Скотленд-Ярдын  албан ёсны төлөөлөгч мэдээлжээ.

 

Лейборист намын гишүүд нь эдгээр заналын гол бай нь болж байгаа гэнэ. Тэд Исламын улстай тэмцэхийн чухлыг санал хураалтын өмнө хэлэлцэж байсан юм.

 

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон Европын орнуудад терроризмтай тэмцэхэд нарийн зохицуулалт хэрэгтэй гэж мэдэгдсэн билээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна