"Алтан бөмбөг": Шилдэг эмэгтэй тоглогчид нэр дэвшигчид

2015 оны 12 сарын 5

Монголын хөлбөмбөгийн холбоо улиран одож буй 2015 оны шилдгүүдийг шалгаруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагаа 12 дугаар сарын 12-ны өдөр болох билээ. Тэгвэл энэхүү наадмын шилдэг эмэгтэй тамирчдад нэр дэвшиж буй тоглогчдыг та бүхэндээ танилцуулж байна. 

1. Б.Мөнгөнзул / "Монголын тэмүүлэл" клүбийн хамгаалагч / 

Эмэгтэйчүүдийн лигийн мөнгөн медаль, УАШТ-ий хүрэл медаль, эмэгтэйчүүдийн лигийн шилдэг хамгаалагч

2. Б.Намуун / "Хад" клүбийн хагас хамгаалагч / 

Эмэгтэйчүүдийн лигийн аварга, эмэгтэйчүүдийн улсын аварга, эмэгтэйчүүдийн лигийн шилдэг хагас хамгаалагч

3. Ө.Ундрах / "Хан-Уул" дүүргийн шигшээ багийн довтлогч /

Эмэгтэйчүүдийн лигийн хүрэл медаль, УАШТ-ий мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн лигийн шилдэг довтлогч /12гоол/

4. Э.Мөнхтуяа / "Хад" клүбийн довтлогч 

Эмэгтэйчүүдийн лигийн аварга, эмэгтэйчүүдийн улсын аварга 

5. Э.Сарангэрэл / "Монголын тэмүүлэл" клүбийн хагас хамгаалагч 

Эмэгтэйчүүдийн лигийн мөнгөн медаль, УАШТ-ий хүрэл медаль

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна