Рубль, нефть хоёр ОРЕС-ийн шийдвэрийн дараа уналаа

2015 оны 12 сарын 5

Фото: Владимир Астапкович / РИА Новости

 

Москвагийн биржийн арилжаагаар, ам.долларын ханш 68,26 рубль хүрч ойролцоогоор 50 копейкаар нэмэгдлээ. Нефть экспортлогчдын байгууллага, ОРЕС олборлолтын квотоо нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь ийнхүү рублийг сулруулав.

 

Баасан гаригт ОРЕС нефтийн олборлолтоо өдөрт 31,5 сая баррель болгон нэмэгдүүлсэн юм. Үүний дараа үнийн жишиг тогтоогч Brent маркийн баррелийн үнэ 44,64 ам.доллараас 42,76 хүртэл уналаа. Баасан гаригийн оройн арилжаа дээр Хойд тэнгисийн хольцын үнэ 43,17 доллар болсон байна.

 

Есдүгэр сард ОРЕС-ийн гишүүн орнуудын өдрийн олборлолт 31,71 сая баррель байсан нь тэд квотоо зөрчсөнийг харуулж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна