Гватемалагийн төлөөлөгчийг жуулчлалын хөлөг дээр саатуулжээ

2015 оны 12 сарын 5

Лоретта Линч

Фото: Gary Cameron / Reuters

Гватемалагийн Хөлбөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга Гектор Трухильо (Hector Trujillo) гэгчийг Порт-Канаверал (Флорида) хотод тойрон аялалын хөлөг онгоц дээр явж байхад нь баривчилсан тухай CNN агентлаг мэдээлэв. Түүний хувьд FIFA-гийн авлигын хэргийн ялын тогтоолд нэрлэгдсэн шинэ 16 сэжигтний нэг юм хэмээн АНУ-ын Ерөнхий прокурор Лоретта Линч мэдэгдлээ. FIFA-гийн авлигын хэргээр 41 хүн сэжигтэн болоод байгаа юм.

АНУ-ын Хууль зүйн яамны мэдээлснээр FIFA-гийн албан тушаалтнууд 24 жилийн дотор 150 сая ам.долларын авлига авсан байна. FIFA-гийн шинэ тэргүүнийг сонгох ээлжит бус Конгресс нь 2016 оны хоёрдугаар сард Цюрих хотноо явагдах юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна