Лондоны метронд халдлага гарчээ

2015 оны 12 сарын 6

Фото: @Daily_Star / Twitter

 

Лондоны метронд өчигдөр орой хадлага гарчээ. Тодруулбал, мачате гэх урт заазуураар зэвсэглэсэн эр “Сирийн төлөө” гэж хашгиран метронд сууж явсан зорчигчдод халджээ. “Лейтонстоун” станцад гарсан уг хэргийн улмаас гурван хүн гэмтсэн байна.

 

“Үүнийг Сирийн төлөө” хэмээн гэмт хэрэгтэн хашгирч байсныг гэрч нар өгүүлжээ. Цагдаагийн ажилтнууд түүний цахилгаан бороохойн тусламжтайгаар  зогсоон баривчилсан байв. Хэлмэгдэгчдийн нэг нь хүзүүндээ хүнд шарх аван эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээнд оржээ.

 

Хэрэгтэн  галт тэрэгнээс гарч ирсэн бусад хүмүүст халдахыг оролдсон ч тэднийг шархдуулж амжаагүй гэнэ. Эрх баригчид олон нийтэд хандан тайван, сэрэмжтэй  байхыг уриалжээ.

 

Хууль хяналтын байгууллагынхан энэ хэргийг террор гэж үзэж байгаа тухай Reuters дамжуулсан байна.

 

Арванхоёрдугаар сарын 3-нд Британийн парламент Сирийн нутаг дэвсгэр дэх “Исламын улс” гэх  алан хядагчдын байгууллагын байрлалд агаарын довтолгоон хийхийг зөвшөөрсөн юм. Үүний дараа хэвлэл мэдээллээр, алан хядагчид дараагийн довтолгооноо Их Британид хийхээ мэдэгдэж байсан билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна