АН-ын Бодлогын зөвлөлийг байгуулжээ

2015 оны 12 сарын 6

Ардчилсан намын дарга З.Энхболд өнгөрсөн баасан гаригт Бодлогын зөвлөл байгуулах шийдвэрийг гаргажээ. Энэ нь Ардчилсан нам фракцигүй болж, салбар мэргэжлээ даган зөвлөлд хамаарагдах боломжийг гишүүддээ олгох зорилготойгоор хийгдэж байгаа ажлын нэг аж.

Бодлогын зөвлөлийн ажлын албаны даргаар УИХ-ын даргын зөвлөх С.Ламбааг түр томилсон бол ажлын албаны нарийн бичгийн дарга нарыг ойрын хугацаанд томилохыг мөн түүнд үүрэг болгожээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна