“Шонхор тауэр” С.Эрдэнийн хамаатных болов

2015 оны 12 сарын 6

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын төв байгуулах зорилгоор “Шангрила”-гийн ойролцоо газар олгож, барилга нь баригдсан ч зориулалтаараа ашиглагдахгүй байгаа тухай жил гаруйн өмнөөс шуугисан.  Одоо ч хэл ам тасраагүй л байгаа. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Ж.Энхбаярт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг “байцаах” боломж гарч, энэ тухай лавлалаа. Харин сайд С.Эрдэнэ “Шонхор” нэртэй тауэр миний нэртэй холбоогүй. Харин миний ах дүү хамаатан садантай холбоотой барилга бий. Ж.Энхбаяраа чиний Хандгайтад генералуудын нэрээр барьсан барилгыг чинь хамаатуулаад яривал болох л байх шүү” гэдэг хариу барьдаг юм байна. Үүгээр бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдаж сургалтын төв баригдаагүй, харин С.Эрдэнэ сайдын хамаатнууд барилга барьсан болж таарч буй юм.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна