890 мянган дүрвэгсэд очжээ

2015 оны 12 сарын 6

Фото: Reuters

 

Газар дундын тэнгисийг гатлан 893 мянган дүрвэгсэд Европын холбооны орнуудад очсон тухай Цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллага мэдээлэв.

 

Тус байгууллагын мэдээгээр хамгийн олон дүрвэгсдийг Грек хүлээн авчээ. Энэ сарын  4-ний байдлаар тус орны нутагт 763 мянган дүрвэгсэд ирсэн байв. Тэдний 388 мянга гаруй нь сири, 142 мянган афганд, 44 мянга гаруй ирак хүн байна.

 

Италиар дамжигчдын тоонд 38 мянган эритрей, 19,5 мянган нигер, 11 мянган сомал хүн, нийтдээ 143 мянган дүрвэгсэд байв.

 

Энэ мэдээнд зөвхөн далайгаар дамжин ирээд бүртгэгдэн тоологдсон хүмүүсийн тоо орж байгаа юм. Туркийн нутгаас Болгар, Грект  нэвтэрсэн хүмүүсийн тоо байхгүй.
 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна