Герман ИУ-тай тэмцэхдээ Оростой цэргийн эвсэлд орохгүй

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Герман ИУ-тай тэмцэхдээ Оростой цэргийн эвсэлд орохгүй

 

Холбооны канцлерийн Тамгын газрын дарга  Петер Альтмайер  мэдэгдэхдээ “Исламын улс” бүлэглэлийн эсрэг хийх тэмцэлд Оростой цэргийн эвсэл хийх боломжгүй гэж Берлин үзэж байна хэмээн мэдэгдлээ.

 

“Оростой бид Вена хотод хэлэлцээрийн ширээний ард цуг суудаг. Харин бид Оростой цэргийн эвсэлд огт хамтрахгүй нь тодорхой” хэмээн тэр хэлжээ. Мөн Герман, Европын холбоо хоёрт Сирийн ерөнхийлөгч Башар Ассадтай хамтрах төлөвлөгөө байхгүй гэж тэр дуулгалаа. Үүний өмнөхөн Германы бундестаг Сири дэх Исламын улсын эсрэг тэмцэлд ХБНГУ-ын цэргийнхнийг оролцуулахыг зөвшөөрсөн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж