Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.06-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Гадаад хэргийн яамны “Зөвшилцөх танхим”-д яг одоо улс төрийн намуудыг оролцуулсан зөвлөлдөх уулзалт болж байна. “Нэг Монгол” хөдөлгөөнөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү уулзалтаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай хэлэлцэх юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. УИХ-д суудалтай улс төрийн намуудаас Ардчилсан нам, ИЗНН, МҮАН-ын зүгээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурь барьж байгаа бол МАН-ын бүлэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг нь одоо биш. Мөн энэ УИХ-д Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүй байхгүй” гэсэн байр суурь барьж буй. Тэгвэл дээрх уулзалтаар эл асуудлыг хэлэлцэх болж байна.

Уулзалтад УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Д.Лүндээжанцан, Я.Содбаатар, С.Ганбаатар нараас гадна МҮДН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл, Д.Сүхжаргалмаа нар оролцож байна.

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэний дараа Монгол Улсын хөгжлийн тухай асуудлыг хөндөн ярих юм.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж