Нефтийн цамхаг шатах үеэр 30 хүн сураггүй болжээ

2015 оны 12 сарын 6

 

Каспийн тэнгисийн Азербайжаны хэсэг дэх нефть олборлолтын цамхагт бямба гаригт гал гарч дэлбэрсний улмаас 30 хүн сураггүй болсонд тооцогдож байна. Азербайжаны нефтийн улсын компанийн мэдээгээр осол гарсан  цамхгаас 32 хүнийг  зөөн авсан ба өөр гучин хүн нь сураггүй болов.

 

Ослоор нэг хүн амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдээлсэн бөгөөд уг хэрэг явдлын улмаас тус орны Ерөнхий прокурорын газраас эрүүгийн хэрэг нээн мөрдөн байцаалтыг эхлүүлжээ.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна