Шүлхийгээс болж Монголоос мах авахгүй гэжээ

2015 оны 12 сарын 6

ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр хугацаанд зогсоосноо мэдэгджээ. Учир нь Монголд шүлхий өвчин гарсан тул Сүхбаатар, Баян-Өлгий аймгаас амьд мал, түүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ноос оруулахыг  оросууд хоригложээ.

Монголд малын өвчин гарч, байдал хүндэрч байгаа тул ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ тусламжийг “Монголын малыг эрүүлжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд үзүүлж буй аж.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна