ОХУ-ын Хөдөө аж ахуйн мэргэжлийн хяналтын газраас Монголоос мах, махан бүтээгдэхүүн авахаа түр хугацаанд зогсоосноо мэдэгджээ. Учир нь Монголд шүлхий өвчин гарсан тул Сүхбаатар, Баян-Өлгий аймгаас амьд мал, түүхий мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ноос оруулахыг оросууд хоригложээ.
Монголд малын өвчин гарч, байдал хүндэрч байгаа тул ОХУ-ын Засгийн газраас манай улсад долоон сая вакцин үнэ төлбөргүй тусламж болгон өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ тусламжийг “Монголын малыг эрүүлжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд үзүүлж буй аж.
Г.ТУУЛ