Махны үнэ тогтвортой байна

2015 оны 12 сарын 6

Хонины ястай нэг килограмм мах дунджаар 3920, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5520 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр буурч, харин үхрийн цул мах тогтвортой байна.

Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5000 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн үнэтэй буюу 8499 төгрөг. Хонины ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 70, хонины цул мах 50 төгрөгөөр тус тус буурчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 3500, харин “Бөмбөгөр”, “Меркури”, “Номин”, “Таван-Эрдэнэ” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаж байна.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна